•Шинэ жилийн мэндчилгээ баярын vгс•

2014-05-28,
  Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан өнгөрvvлээрэй.
- Нандин хvсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хvргэе
- Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшvvлье. ...
- Ганцхан чамтай л би бvжиглэмээр гайхамшигт шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг хvргэе
- Зулзган гацуурын vнэр шиг анхилуун цасан охин шиг чамдаа шинэ жилийн баярын мэндийг хvргэе.
- Халуун vнсэлт мэт дарсаа тулгаж шинэ оноо угтая
- Хэзээ ч мартагдашгvй шинэ жилийн vдэш хайрт чамдаа шинэ жилийн баярын мэнд хvргэе
- Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бvхэнд амжилт бататгаж, алдаагаа засах ухаан, хvч өгөх болно.
Та бvхэндээ шинэ оны баяр мэндийг хvргэе.
- Шинэ бухний эхлэл шинэ жилээ шинэ хvн болж угтаарай
- Уулзсан бvхэндээ инээд бэлэглэж ирж буй шинэ жилээ урамтай золбоотой угтаарай
- Сэтгэл доторх зовлонгоо умартаж шинэ амьдрал эхэлж байна гэж сэтгэл дvvрэн инээдээр шинэ оноо угтая
- Танан цагаан цас бударсан тансаг сайхан баяр ирлээ. Шинэ жилийн баярын шижигнэсэн мэндийг хvргэе
- Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ. Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бvтээлээр дvvрэн угтаарай.
- Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм . Хvсэл мөрөөдөл ирээдvйг хөглөнөм. Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе
- Хууранд хөг, хайранд итгэл, хурмастад нар, хvмvvнд амжилт хэрэгтэй. Шинэ жилийн мэнд хvргэе
- Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хvлээсэн шинэ оноо угтая. Шинэ оны баярын мэндийг хvргэе
- Жаргах нарны туяаг жаахан гараараа тоолон шинэ оноо хvлээх энхрий бяцхан дvvдээ шинэ оны мэнд хvргэе
- Толгой ухаан 2-оор мөнгө хийж, тоолгvй өнгөрсөн нэгнийг эргэн хартал амьдарцгаая. Шинэ оны баярын мэнд хvргэе
- Чимэглэн гоёсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хvмvvстэйгээ хамт шинэ оноо угтая!
- Цалин цагаан цастай, Цагаан сахалт өвөөтэй, Цайлган цасан охидтой, Шинэ жилийн баярын мэнд хvргэе!
- Хvн бvхэн хийсэн бvтээснээ дvгнvvлэх шинэ жилийн баяр. Шинэ оны мэнд хvргэе
- Орчлон дэлхийд 12-р сар онцгой, 12-р сараас 31-ний өдөр oнцгой, 31-ний өдрөөс 00:00 цаг онцгой, Шинэ оны мэнд хvргэе! ...... ............ Компанийн шинэ жилийн цэнгvvнд хvрэлцэн ирсэн эрхэмсэг НОЁД, ХАДАГТАЙ Нараа, Хуучин оноо vдэж, ирээдvйд тэмvvлсэн өөдрөг vзэл, өрнvvн тэмvvлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа Та бvхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшvvлье. Өнгөрч буй 2010 он манай хамт олны хувьд амжилт бvтээлээр дvvрэн он жил байлаа. Өнөөдрийн ............ Компанийн vйл ажиллагааны цар хvрээ, гаргасан амжилт бvтээл нь манай байгууллагын ажилтан, хэрэглэгч, харилцагч нэг бvрийн маань хvч хөдөлмөрөөр бий болсоныг цохин хэлэхэд таатай байна. Ирэх жилд бид өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, оноогоо цэгнэж илvv ирч хvчтэй ажиллах ёстой. Өмнөө тавьсан урт хугацааны зорилготай байх, аливаа ажлыг тодорхой судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, vйлдэхийн нэн чухлыг ч бид улам мэдэрлээ. Ирж буй 2011 он бид бvхний хувьд зорилго, зорилтоо биелvvлсэн, амжилт бvтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт миний бие та бvхэний нэгэн адил итгэл төгс байна. Халуун ам бvлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа Та бvхэндээ эрvvл энх байж, ажил vйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, шинэ оны чин сэтгэлийн халуун мэндийг дэвшvvлье. Баярлалаа
бичсэн: chinzaya төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax